- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (2003-20-р тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 361
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (2003-20-р тогтоолд)
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.1.6, 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах журам"-ын 3 дахь заалтад дор дурдсан агуулгатай 3.3 дахь хэсэг нэмсүгэй:
"3.3. Гүний гаалийн хяналтын талбайгаар орох, гарах хөдөлгөөний чиглэлд:
3.3.1.Гүний мэргэжлийн хяналтын алба;
3.3.2. Гүний гаалийн байгууллага."
2. Мөн журмын 1 дэх заалтын "Хилийн боомтод" гэснийг "Хилийн боомт, гүний гаалийн хяналтын талбайд" гэж өөрчилсүгэй.
3. Монгол Улсын хилийн боомт, гүний гаалиар нэвтрүүлэх бодис, бараа, бүтээгдэхүүн, зорчигч, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах арга хэмжээ авахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
