- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Төсөв, санхүүгийн ил тод) ЗГ-ын 2014 оны 384-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

МОНГОЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Төсөв,санхүүгийн ил тод) ЗГ-ын 2014-12-15-ны өдрийн 384-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 17
Төсвийн тухай хуулийн 41.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
