A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 118

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах)

Өрсөлдөөний тухай хуулийн 8.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД