- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ ОТРЯД, САЛБАРЫГ ӨРГӨТГӨХ, БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ТУХАЙ /2004 оны 51 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЗАРИМ ОТРЯД, САЛБАРЫГ ӨРГӨТГӨХ, БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ТУХАЙ /2004 оны 51 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
1999 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 169
Цэргийн шинэчлэлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн иргэний хамгаалалтын талаархи заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Архангай, Дорнод аймгийн байгалийн гамшигтай тэмцэх салбар, нийслэлийн байгалийн гамшгаас аврах ангийг аврах отряд болгон өргөтгөх, Ховд аймагт аврах отряд, Төв аймагт аврах салбар байгуулах, эдгээр отряд, салбар болон Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн аврах салбарыг техник хэрэгсэл, боловсон хүчин, мэргэжлийн аврагчдаар хангах арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ш.Түвдэндорж, холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай. /2000 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр тогтоолын өөрчлөн найруулсан./
2. Аврах отряд, салбарын зардлыг тухайн аймаг, нийслэлийн төсвөөс, эдгээр аврах отряд, салбаруудыг өөр аймагт шилжүүлэн үүрэг гүйцэтгүүлсний зардлыг ажиллуулсан аймгийн төсвөөс тус тус санхүүжүүлж байхаар тогтоосугай. /2000 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр тогтоолын өөрчлөн найруулсан./.
З.Иргэний хамгаалалтын мэргэжлийн аврагч бэлтгэх, сургах болон аврах отряд, салбарыг шаардлагатай багаж, техник хэрэгслээр хангах чиглэлээр гадаад орон, олон улсын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллахыг Гадаад харилцааны сайд Н.Туяад үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
