- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭЭЛЭХ, СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭЭЛЭХ, СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ
2003 оны 6 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 146
Засгийн газрын тухай хуулийн 19.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын үйл ажиллагааны талаар олон түмэнд шуурхай мэдээлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлэх зорилгоор дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт зөвшөөрсүгэй:
а/Засгийн газрын бодлого, шийдвэрийг орон нутгийн байгууллагуудад мэдээлэх, сурталчлах ажлыг өдөр тутам гардаг зарим сонины газруудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх арга хэмжээ авах;
б/тогтмол бус гардаг зарим сонины газруудтай Засгийн газрын бодлого, шийдвэрийг мэдээлэх талаар гэрээ байгуулан ажиллах. .
2. Засгийн газрын үйл ажиллагааны талаархи зарим мэдээ, мэдээллийг бүх шатны Засаг дарга нарт хүргэх талаар "Өдрийн сонин"-ы газартай 2001 онд байгуулсан гэрээг дүгнэж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.
З. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан гэрээг тухай бүр холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан зөвшөөрч шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
