A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИНЫ АЛДАГДЛЫН ТУХАЙ

1997 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 86

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын мэдээ" сонины 1996 оны захиалгын алдагдал 87 (наян долоон) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд П.Цагаанд зөвшөөрсүгэй.

2.Засгийн газрын бодлого, шийдвэрийг төрийн захиргааны орон нутгийн байгууллагуудад хүргэх, сурталчлах ажлыг сайжруулах зорилгоор "Засгийн газрын мэдээ" сонинг сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга нарын албан ажлын хэрэгцээнд зориулан олгож байсугай.

З.Энэ тогтоолын 2-т заасан захиалгыг тухай бүр хянан нэгтгэж Сангийн яаманд хүргүүлж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваад, захиалгад шаардагдах хөрөнгийг төсвөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

САНГИЙН САЙД П.ЦАГААН