A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2002 оны 7 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 152

Улаанбаатар хот

ЗАРИМ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД КОНСУЛЫН ХЭЛТЭС БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн З дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас БНСУ, БНХАУ, БНКазУ, ХБНГУ, Япон, АНУ-д суугаа Элчин сайдын яамны бүтцэд консулын хэлтэс байгуулсугай.

2. Консулын хэлтсийн орон тоог консул, дэд консул, техник ажилтан гэсэн З хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсугай /Засгийн газрын 2007 оны 141 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/.

3. Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын Эрээн дэх салбарт 1 техник ажилтны орон тоо нэмсүгэй /Засгийн газрын 2007 оны 141 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН