A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАРИМ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ОРОН ТОО, ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙН ТУХАЙ /Засгийн газрын 2007 оны 141 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооц
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАРИМ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ОРОН ТОО, ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙН ТУХАЙ /Засгийн газрын 2007 оны 141 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2003 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 214

Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн З дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яамны орон тоог дипломат ажилтан 4, техник ажилтан 1, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр, цалин тогтоох нэгжийг 720 евро байхаар тус тус тогтоосугай.

2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Ерөнхий консулын газрын орон тоог дипломат ажилтан З, техник ажилтан 1, нийт 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр тогтоосугай

3. Шинээр байгуулагдаж байгаа Элчин сайдын яам, Ерөнхий консулын газарт ажиллах ажилтны орон тоо, цалинг батлагдсан төсөвтөө багтаан зохицуулахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР