A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН БАЙРШЛЫН ТУХАЙ

/ЗГ-ын 2012-08-28-ны 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2001 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 115

Төрийн ордны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2001 оны 15 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчийн I байранд Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Үндсэн хуулийн цэц, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн ордонд байрлаж байгаа олон улсын болон гадаадын төслийн байгууллагуудыг Улсын Их Хурлын 2001 оны 15 дугаар тогтоолд заасан хугацаанд багтаан байрлуулсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан байгууллагуудыг Төрийн ордноос нүүлгэн шилжүүлэх болон тэдгээрийн орох өрөө, тасалгаанд засвар хийхэд шаардагдах хөрөнгө гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.

3. Төрийн захиргааны байгууллагуудын байршил, ажлын эмх цэгц, зохион байгуулалтыг дээшлүүлэх, нэгдсэн үйлчилгээнд хамруулах, зардал хэмнэх зорилгоор Засгийн газрын агентлагуудыг энэ оны 10 дугаар сард багтаан нэг дор төвлөрүүлэн байршуулах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.