A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАРИМ ИРГЭДИЙН ТЭТГЭВЭР, НӨХВӨРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

1997 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 21

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Зарим ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, орон сууц, түлээ, нүүрсний үнийг хөнгөлөх тухай" Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаар тогтоолоор тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нь нэмэгдүүлснээс бусад 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн одоо авч буй тэтгэвэр, нөхвөрийн хэмжээг 1996 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн 10 хувиар нэмэгдүүлж, 1997 оны 1 дүгээр сард багтаан нөхөн олгох арга хэмжээ авахыг Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, Сангийн сайд П.Цагаан нарт даалгасугай.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 04 тоот дүгнэлтийг үндэслэн "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 104, "Цэргийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 105, "1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 1996 оны 4 дүгээр сарын З-ны өдрийн 71 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЗОРИГ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД БӨГӨӨД

САНГИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ш.АЛТАНГЭРЭЛ