A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2000 оны 7 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 118

ЗАРИМ ОРОН СУУЦЫГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Улсын гаалийн ерөнхий газрын мэдлийн 52 дугаар байр/

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Улсын гаалийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй Улсын гаалийн ерөнхий газрын мэдлийн 52 дугаар байрын хувьчлагдаагүй үлдсэн 26 айлын орон сууц болон мөн нийслэлийн Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй Хөдөө аж ахуйн их сургуулийн мэдлийн 8 айлын хоёр байрыг тус тус эзэмшигчдэд нь хувьчлахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаар тогтоолоор баталсан 1 дүгээр хавсралтын 276 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ