- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ СУРГУУЛИЙГ НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1996 оны 12 сарын 25-ны өдөр
Дугаар 329
Улаанбаатар хот
ЗАРИМ СУРГУУЛИЙГ НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ
Гэгээрлийн сайд, Булган, Ховд аймгийн Засаг дарга нарын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Булган аймгийн Бугат сумын дунд сургуулийг Монгол Улсын Ерөнхий сайд агсан Агданбуугийн Амарын, мөн аймгийн Хангал сумын дунд сургуулийг нэрт эрдэмтэн, толь зүйч Баясгалангийн Шагжийн, Ховд аймгийн Мянгад сумын дунд сургуулийг төр, нийгмийн зүтгэлтэн Банзарын Баасанжавын нэрэмжит тус тус болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ
Текст томруулах
A
A
A
