- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ СУРГУУЛИЙГ НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЗАРИМ СУРГУУЛИЙГ НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ
1995 оны 10 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 178
Говь-алтай, Завхан, Булган, Төв аймгийн Засаг даргын болон Соёлын яамны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Говь-алтай аймгийн Шарга сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг Улсын баатар Магсарын Жанчивын, Булган аймгийн Бүрэгхангай сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг Улсын баатар Лодонгийн Дандарын, Завхан аймгийн Алдархаан сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг Улсын баатар Батын Доржийн, Төв аймгийн Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг шинжлэх ухааны ууган зүтгэлтний нэг Очирын Намнандоржийн нэрэмжит болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Соёлын сайд Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A

1995 оны 10 дугаар сарын 4-ний өдөр |
Улаанбаатар хот |