- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ СУРГУУЛИЙГ НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЗАРИМ СУРГУУЛИЙГ НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ
1996 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 234
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Баян-өлгий аймгийн Улаанхус сумын Ойгорын дунд сургуулийг Монгол Улсын гавьяат багш Себетийн Шолтайн, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын дунд сургуулийг 1921 оны хувьсгалын партизан Лаварын Сумъяагийн, Ховд аймгийн Буянт сумын дунд сургуулийг төр, нийгмийн зүтгэлтэн Лосолын Лааганы нэрэмжит тус тус болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ
Текст томруулах
A
A
A
