A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАРИМ ТОГТООЛ, ТОГТООЛЫН ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1997 оны 3 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 66

Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газар /Сайд нарын Зөвлөл/-ын хавсралтад дурдсан тогтоол, тогтоолын заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Засгийн газрын 1991 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугааар тогтоолоор баталсан "Ажилласан хугацааг тооцох журам"-ын 8 дугаар зүйлийн "в" заалтын "...засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн..." гэснийг "... хорих ял эдлүүлэх..." гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ж.АМАРСАНАА