- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 156 дугаар тогтоолоор хүчингүй/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЗАРИМ ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 156 дугаар тогтоолоор хүчингүй/
2000 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 147
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, "Монгол Улсын 2000 оны төвлөрсөн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмж, нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсний тэтгэмж, ардын болон гавьяат цолтон, ахмад дайчдад болон дайнд амь үрэгдсэн дайчны эхнэр, нөхөрт олгох тусламж, Нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээг тус тус 50 хувиар нэмэгдүүлж, энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгосугай.
2.Дээрх арга хэмжээнд энэ онд нэмж шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гаргаж хугацаанд нь олгохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
