- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ТӨРИЙН МЭДЛИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЗАРИМ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ТӨРИЙН МЭДЛИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАХ ТУХАЙ
1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 212
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үнэт цаасны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Дуудлага худалдаагаар олон дахин зарлагдсан боловч худалдагдахгүй байгаа, хавсралтад заасан төрийн өмчийн оролцоотой хувьцаат компаниудын төрийн мэдлийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар худалдахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, Монголын хөрөнгийн биржийн захирал Н.Амарсанаа нарт зөвшөөрсүгэй...
2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан хавсралтад дурдсан төрийн өмчийн оролцоотой хувьцаат компаниудыг "Зарим объект хувьчлах тухай" Засгийн газрын 1997 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоол болон "Зарим улсын үйлдвэрийн газар, хувьцаат компанийг хувьчлах тухай" Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 85 дугаар тогтоолын хавсралт, "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1997 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 160 дугаар тогтоолын хавсралтаас тус тус хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР
Засгийн газрын 1998 оны 212 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖААГААР ХУВЬЦААГ НЬ ХУДАЛДАХ
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ЖАГСААЛТ
¹ | Аймаг, нийслэлийн нэр | Сум, дүүргийн нэр | Байгууллагын нэр | Төрийн мэдлийн эзлэх хувь | Ажиллагсадын тоо |
1 | Улаанбаатар | Баянгол | Орхон цоолбор ХК | 24,9 | 56 |
2 | Улаанбаатар | Баянгол | Бат хийц ХК | 15 | 52 |
3 | Улаанбаатар | Чингэлтэй | ХИД-1 ХК | 29,9 | 99 |
4 | Төв | Эрдэнэ | Шунхлай ХК | 20 | 80 |
5 | Төв | Цээл | Залуучууд ХК | 20 | 600 |
6 | Төв | Эрдэнэсант | Хорго хайрхан ХК | 20,1 | 144 |
7 | Төв | Жаргалсант | Загдал ХК | 32,2 | 123 |
8 | Төв | Эрдэнэ | Ноён шанд ХК | 28 | 65 |
9 | Сэлэнгэ | Орхон туул | Орхон булаг ХК | 16 | 176 |
Текст томруулах
A
A
A
