A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАРИМ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ТӨРИЙН МЭДЛИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАХ ТУХАЙ

1999 оны 7 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 117

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үнэт цаасны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дуудлагын худалдаагаар худалдахаар олон дахин зарлагдсан боловч хувьчлагдахгүй байгаа, төрийн өмчийн оролцоо багатай "АСБИ" ХК, "Эрдэнэ" ХК, "Барилга корпораци" ХК-ын төрийн мэдлийн хувьцааг Хөрөнгийн биржийн арилжаагаар худалдахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт, Монголын хөрөнгийн биржийн захирал О.Батбилэг нарт зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1997 оны 160 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр"-ийн "Хоёр.Хувьчлах жижиг аж ахуйн нэгжүүд" гэсэн хэсгийн Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн жагсаалтаас

136 УБ Чингэлтэй Барилга корпораци 25.8 106

гэснийг хассугай.

3.Мөн хөтөлбөрийн "Гурав. Хувьчлах томоохон аж ахуйн нэгжүүд" гэсэн хэсгийн Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн жагсаалтаас

67 Төв Төв Эрдэнэ ХК 60 194
90 УБ Баянгол АСБИ ХК 40 106

гэснийг тус тус хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Н.ТУЯА

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ