A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАРИМ ЯАМДАД ТӨСВӨӨ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

2000 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 54

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Яамны төсвөө захиран зарцуулахыг Хууль зүйн, Дэд бүтцийн хөгжлийн, Байгаль орчны, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн болон Гэгээрлийн яаманд тус тус зөвшөөрсүгэй.

2.Засгийн газрын П, Ш байрны захиргааны 2000 оны батлагдсан төсвөөс дээрх яамдад ногдох зардлыг яам бүрээр хуваан санхүүжүүлэхийг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.

З.Засгийн газрын П, Ш байр нь цахилгаан, дулаан, усан хангамж зэрэг байрны ашиглалттай холбогдсон үйлчилгээг холбогдох байгууллагатай гэрээний үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж байхаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ

Хууль зүйн сайд Д.ГАНБОЛД