A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ /2008-64-р хүчингүй/

2004 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 207

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Улсын Их Хурлын 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрыг байгуулсугай

2. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар байгуулагдсантай холбогдуулан Шуудан, цахилгаан холбооны газрыг татан буулгах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсугай.

3. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын шууд харьяанд Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төвийг байгуулсугай.

(Энэ тогттоолыг 2008-12-24-ний 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).