A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 249

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Улсын Их Хурлын 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Газрын тосны хэрэг эрхлэх газрыг нэгтгэн Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрыг байгуулсугай

(Энэ тогтоолыг 2008-12-24-ний 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Үйлдвэр, худалдааны сайд С.БАТБОЛД