- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙНГЫН КОМИССЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙНГЫН КОМИССЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ
1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 2
Гачигдалтай иргэдэд мөнгөн тусламж үзүүлэхийг хүссэнөргөдлийг аймаг,нийслэлийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга, яамны сайд, тусгай газрын дарга нар хариуцан шийдвэрлэж байх болсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Зарим иргэдээс Засгийн газарт хандаж тавьсан мөнгөн тусламжийн тухай асуудлыг хянан үзаэж, шийдвэрлэж байх Засгийн газрын байнгын комиссыг 1993 оны 1 дүгээр сарын1-ний өдрөөр тасалбар болгон татан буулгасугай.
2.Амьдралын гачигдалтай иргэд, гэнэтийн аюулд нэрвэгдсэн буюу өвчин зовлон тохиолдож хүнд байдалд орсон иргэдэд мөнгөн болон эд материалын тусламж үзүүлэх, тусламжийн хэмжээ, түүнийг олгох, хяналт тавих журмыг боловсруулан баталж мөрдөхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд н.Гомбожав, Сангийн сайд н.Даваасамбуу нарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын байнгын комиссын орлогч даргыг томилох тухай" Сайд нарынЗөвлөлийн 1962 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 189 дүгээр тогтоол, "Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахтухай" Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн130 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүн амын бодлого,хөдөлмөрийнсайд Э.ГОМБОЖАВ
Текст томруулах
A
A
A

1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр |
Улаанбаатар хот |