- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ЗОРИЛТЫГ ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ЗОРИЛТЫГ ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ
2005 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 118
Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2.2.10.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдэд зориулсан боловсрол олгох болон танин мэдэхүйн чиглэлээр сургалт явуулах чиг үүргийг энэ чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын бус мэргэжлийн байгууллага /телевиз, радио/-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаанд зөвшөөрсүгэй
2. Сургалтын хөтөлбөр боловсруулах, сэдэвт цуврал болон зайн сургалтын хичээл явуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаанд даалгасугай
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
