- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ
2004 оны 3 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 59
Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын бодлого, шийдвэрийг мэдээлэх, сурталчлах ажлыг Монголын сонины холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшинд зөвшөөрсүгэй
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу гүйцэтгүүлэх ажилд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
