A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ ХӨРӨНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 6 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 156

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан мөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулсан эсэхэд хяналт тавьж олгосон хөрөнгийн зарцуулалтын тайланг тогтоосон хугацаанд гаргуулан авах, хэмнэгдсэн болон зарцуулагдаагүй үлдсэн хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай. .

2. Улсын Их Хурлын гишүүдийн сонгогдсон тойрогт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгооор 760,0 /долоон зуун жаран/ сая төгрөгийг 2003 оны улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Баримтат кино бүтээх тухай" Засгийн газрын 2002 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар тогтоол, "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 203 дугаар тогтоол, "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 234 дүгээр тогтоол, "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2003 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН