- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН САНГУУДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН САНГУУДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1998 оны 7 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 116
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
1.Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын үлдэгдлийг Монгол банк дахь улсын төвлөрсөн төсвийн тусгай дансуудад шилжүүлж, сангуудын урсгал орлогыг тухай бүр нь эдгээр дансуудад шууд төвлөрүүлж байхыг тусгай зориулалтын сангуудын эрх захирагч нарт даалгасугай..
2.Монгол банкинд тусгай зориулалтын сан бүрээр тухайлсан туслах данс нээн сангийн эрх захирагчдын төлбөрийн даалгаврыг үндэслэн төлбөр тоцоог шуурхай хийж гүйцэтгэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тэдгээрийн зарцуулалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Батбаярт даалгасугай.
3.Тусгай зориулалтын сангуудын төлбөрийн даалгаврыг үндэслэн төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэж байхыг Сангийн сайд Б.Батбаярт үүрэг болгосугай..
4.Тогтоолын хэрэгжилтийг энэ оны 10 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Б.батбаярт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайд Б.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
