A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ

2001 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 156

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Ардын хувьсгалын 80 жилийн ойг тохиолдуулан дор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасугай:

Жамбалсүрэнгийн Нарантуяа -Улсын Их Хурлын Тамгын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга;
Шилаагарьдын Солонго -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтсийн дарга;
Цэсэдийн Банзрагч -Байгаль орчныг хамгаалах албаны дарга;
Аюушжавын Баасанжав -Үйлдвэр, худалдааны яамны ахлах мэргэжилтэн;
Баатарын Цэвээн -Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн;
Баавгайн Хүрэнбаатар -Европын холбооны ТАСИС хөтөлбөрийн зохицуулах товчооны гүйцэтгэх захирал;
Цэнд-Аюушийн Чулуунцэцэг -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын албаны ахлах эдийн засагч-нягтлан бодогч;
Бизъяагийн Тогоо -Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга;
Доржнамжилын Янжинлхам -Багануур дүүргийн боловсрол цогцолборын гадаад хэлний тэнхмийн эрхлэгч;
Нямцэрэнгийн Чулуунбат -Өмнөговь аймгийн нийтийн аж ахуйн "Гүний ус" үйлдвэрийн ажилчин;
Түвдэнгийн Данзанлхагва -Ховд аймгийн Чандмань сумын хүн эмнэлгийн их эмч;
Лувсангийн Баярхүү -Увс аймгийн Баруунтуруун сумын "Амьд баялаг" хоршоонд ногоочин;
Цэвээндоржийн Ганболд -Зэвсэгт хүчний 026 дугаар ангид жолооч;
Хорлоогийн Цэвлээ -Сэтгүүлч;
Жамбалжавын Бүдрагчаа -Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын малчин.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР