- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛЫН ТӨРӨЛ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2016-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛЫН ТӨРӨЛ БАТЛАХ ТУХАЙ
(Засгийн газрын 2016-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
1997 оны 2 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 50
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас олгох шагналын төрлийг дор дурдсанаар тогтоосугай:
а/Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл;
б/Монгол Улсын Засгийн газрын салбарын Тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын хүндэт жуух бичгийн тодорхойлолт, дүрэм батлах тухай" БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 91 дүгээр тогтоол, "Дүрэмд нэмэлт оруулах тухай" Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 94 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
