A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 195-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 6

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгахтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид зохих зохицуулалт хийх хүртэл мэргэжлийн хяналтын байгууллагын чиглэлээр захиргааны журмаар хураасан эд зүйлийг улсын орлого болгох, устгах талаар шийдвэр гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг дэргэдээ байгуулан ажиллуулж, үйл ажиллагаандаа Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан "Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах журам"-ыг дагаж мөрдөхийг Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатарт даалгасугай

2. Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах журмыг хуульчлан зохицуулах талаар санал боловсруулж Засгийн газарт оруулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН