A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ТӨЛӨӨЛӨГЧ ОРУУЛАХ ТУХАЙ

1994 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 22

Женев хотноо 1992 онд болсон дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүний гэргий нарын уулзалтаас гаргасан "Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай" Тунхаглалыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Тунхаглалыг хэрэгжүүлэх ажлыг эрхлэх үүрэг бүхий Зохицуулах хороо байгуулах тухай Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхий зөвлөл болон олон нийтийн бусад байгууллагаас гаргасан санаачилгыг дэмжиж, тус хорооны бүрэлдэхүүнд Сангийн тэргүүн дэд сайд, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны хүн амын бодлогын газрын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тамгын газрын дарга, Хууль зүйн яамны хуулийн төсөл боловсруулах газрын дарга, Шинжлэх ухаан, боловсролын яамны шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, Соёлын яамны гадаадтай соёлоор харилцах хэлтсийн дарга, Байгаль орчны яамны Тамгын газрын дарга, Худалдаа, үйлдвэрийн яамны гадаад худалдааны газрын дарга, Эрүүл мэндийн яамны хүн хүч, анагаах ухааны бодлогын хэлтсийн дарга, Гадаад харилцааны яамны олон улсын байгууллагын хэлтсийн ажилтан, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан ажилтан, Үндэсний хөгжлийн газрын макро эдийн засгийн бодлогын газрын ажилтан, Улсын статистикийн газрын хүн амын лабораторийн ажилтныг оруулсугай.

2.Женевийн тунхаглалыг хэрэгжүүлэх зохицуулах салбар хороо байгуулан ажиллуулж тэдний үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.

3.Хөдөөгийн эмэгтэйчүүдийн эдийн засгийн байдал, боловсролын түвшинг дээшлүүлэх, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, зах зээлийн нөхцөлд өрхийн аж ахуй хөтлөх,эрүүл аж төрөх арга ухаанд сургах, эмэгтэйчүүдийг төр,засгийн бодлого, шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх ажилд оролцуулах, бага орлоготой эмэтэйчүүдийн амьжиргааг сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх, олон улсын болон үндэсний холбогдох байгууллагуудын дэмжлэг, туслалцаатайгаар тодорхой төсөл хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэхийг Зохицуулах хороонд зөвлөсүгэй.

4.Зохицуулах хорооноос үйл ажиллагаагаа явуулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж байхыг холбогдох яам, газарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ