A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗУНЫ ЦАГИЙН ТООЛОЛД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 93

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Жил бүрийн З дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цаг /2001 оны хувьд 4 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цаг/-аас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосугай.

2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэмжил зүйн талаар гарах асуудлыг зохицуулан шийдвэрлэж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР