A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗЭРЭГ, ДЭГЛЭМ ЦУЦЛАХ ТУХАЙ

2000 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 106

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Малын гоц халдварт А010 өвчний цагийн байдалд хийсэн дүгнэлт, Улсын байнгын онцгой комиссоос оруулсан саналыг үндэслэн Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл суманд тогтоосон иргэний хамгаалалтын бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хорио цээрийн онцгой дэглэмийг 2000 оны 7 дугаар сарын 5-наас эхлэн цуцалсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН