A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ

1995 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 66

Ховд аймгийн Засаг даргын тавьсан хүсэлтийг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумдын хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан үр тариа тариалж, гурил үйлдвэрлэх зорилгоор боловсруулсан "Улаанбуудай-гурил" төслийг Засгийн газрын "Үр тариа, талх" дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж, уг төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс тус аймагт 20 сая төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, жилийн 48 хувийн хүүтэйгээр Өмч хувьчлалын сангаас олгохыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс /Л.ЭНЭБИШ/-т даалгасугай.

2.Эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр олгосон зээлийн хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, 1995 онд З00-гаас доошгүй тонн гурил үйлдвэрлэж борлуулах, зээлийг хугацаанд нь бүрэн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Ховд аймгийн Засаг дарга /Н.ДАМБА/-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын Шадар сайд Л.ЭНЭБИШ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ