- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙН ШУГАМААР АВАХ БАРААГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ, АЛБАН ТАТВАР ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРАМ ТОГТООХ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙН ШУГАМААР АВАХ БАРААГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ, АЛБАН ТАТВАР ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРАМ ТОГТООХ ТУХАЙ
1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 232
Монгол Улсын Сангийн сайдын оруулсан саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Зээл, тусламжийн шугамаар Олон улсын байгууллага,гадаад орнуудаас авах барааг Монгол Улсын хилээр оруулахдаа холбогдох гэрээ, хэлэлцээр, бусад баримт бичгийг Улсын гаалийн ерөнхий газарт урьдчилан бүртгүүлсний үндсэн дээр импортын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг барааны нэр төрлөөр зохих журмын дагуу шийдвэрлүүлсний дараа барааг хилээр нэвтрүүлэх, зээл, тусламжийн ашиглалтыг тооцож байхаар тогтоож, 1996 оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн мөрдүүлсүгэй.
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлэх талаар Монгол банктай хамтран аргачилсан журам гаргахыг Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар, Гаалийн ерөнхий газарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A

1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр |
Улаанбаатар хот |