A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗЭЭЛИЙН ТӨЛБӨР ХИЙХ ТУХАЙ

1994 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 220

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хар төмөрлөгийн үйлдвэр байгуулахад зориулан Япон Улсын Засгийн газрын даатгалын баталгаатайгаар 1989 онд авсан зээлийн төлбөрийг хойшлуулах тухай Засгийн газар хоорондын 1994 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Хэлэлцээрийн дагуу 1994 онд хийх зээлийн үндсэн өр, хүүгийн 2 дахь ээлжийн төлбөрийг төсвөөс санхүүжүүлж дотоод эх үүсвэрийг нь Хар төмөрлөгийн үйлдвэрээс дараа тооцож авах тухай Худалдаа, үйлдвэрийн яам, Сангийн яамны саналыг зөвшөөрсүгэй.

2.Уг зээлийн төлбөрийг хойшлуулсантай холбогдуулж Япон улсын Засгийн газарт даатгалын баталгааг төлөхөд шаардагдах хөрөнгийг төсвөөс гаргасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ