- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙН ХУГАЦАА СУНГАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙН ХУГАЦАА СУНГАХ ТУХАЙ
1997 оны 8 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 174
Говь-алтай аймгийн Бугат сумын төвд суурилагдах салхин цахилгаан станцын зураг төслийг боловсруулах явцад салхины эрчим хүчний судалгаа хийх, зарим тоноглол үйлдвэрлэх зэргээс ашиглалтад орох хугацаа хойшлогдсоныг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Салхин цахилгаан станц суурилуулах" төслийг санхүүжүүлэхэд зориулан Говь-алтай аймгийн Бугат сумын "Алагхайрхан" Хувьцаат компанид улсын төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр олгосон зээлийн гэрээг 1998 оноос эхлэн таван жилийн хугацаанд төлж барагдуулахаар сунгахыг Сангийн сайд П.Цагаан, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа нарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.НЯМДАВАА
Текст томруулах
A
A
A
