- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙН ХУГАЦАА СУНГАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙН ХУГАЦАА СУНГАХ ТУХАЙ
1996 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 137
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Завхан аймгийн Богдын гол дээр баригдаж байгаа 2 мВт хүч чадалтай усан цахилгаан станц, түүний 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд өртөөний ашиглалтад орох хугацаа хойшилсон зэрэг бодит шалтгаанаас зардал өсөж, ашиглалтын эхний жилүүдэд зээл төлөх санхүүгийн эх үүсвэр бий болохооргүй байгааг харгалзан, тэдгээрийн санхүүжилтэд улсын төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр 1994-1995 онд олгосон 406,0 (дөрвөн зуун зургаан) сая төгрөгийн зээлийг жилийн 6,5 хувийн хүүтэй болгон 1998 оноос эхлэн 7 жилийн дотор үе шаттайгаар төлөхөөр бодож зээлийн төлбөр хийх хугацааг эх үүсвэртэй нь холбон сунгахыг Сангийн яам (Э.БЯМБАЖАВ), Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД)-д зөвшөөрсүгэй.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 1995 оны 10 дугаар тогтоолоор баталсан Төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах журмын 7 дугаар заалтыг дээрх зээлд хамааруулахгүй байхаар тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
