- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 216
" Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:
а)улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, өмч хувьчлалын сангаас жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын нэмэгдэл байр бий болгох, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан эргэж төлөгдөх хийгээд бусад нөхцөлөөр олгосон зээлийн хөрөнгийн ашиглалтын байдлыг зээл авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүр дээр барилга, байгууламж, арга хэмжээ нэг бүрээр нарийвчлан шалгаж, хугацаандаа төлөгдөөгүй өр төлбөрийг барагдуулах ажил зохион байгуулан, дүнг 1995 оны З дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт илтгэсүгэй;
б)төсвийн болон өмч хувьчлалын сангийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын байдал, энэ талаархи гэрээний биелэлтэд тавих хяналтыг хүчтэй болгож, гарсан зөрчлийг цаг алдалгүй арилгах, шаардлагатай асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч ажилласугай.
2.Төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах журмыг "Монгол Улсын төсвийн тухай хууль"-ийн 10 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан нөхцөлд нийцүүлэх шаардлагыг харгалзан "Журам батлах тухай" Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 5З дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ
Текст томруулах
A
A
A

1994 оны 12 дугаар сарын 21-ний өдөр |
Улаанбаатар хот |