- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ, ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ, ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
2002 оны 8 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 162
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Улсын Их Хурлаас Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн тогтоосны дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
(энэ тогтоолын хавсралтад 2008-06-02-ны тогтоолоор нэмэлт орсон)
2. Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын 2002 оны батлагдсан орон тоо, төсвийг хэмнэх чиглэлээр шинэчлэн хянаж, тэдгээрийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө, ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтыг энэ онд багтаан зохих журмын дагуу баталж мөрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын "Агентлаг байгуулах тухай" 2000 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 139 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
