- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ
2003 оны 3 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 50
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Эрчим хүчний зохицуулах газар 2003 онд эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс авах зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг хавсралт ёсоор баталсугай..
2. Эрчим хүчний зохицуулах газрын орон тоо, цалингийн сан, төсвийг хянаж, төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
