- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2006 оны 64-р хүчингүй/
2004 оны 10 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 202
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
- Авто замын бодлого, зохицуулалтын газар;
- Тээврийн бодлого, зохицуулалтын газар /Авто тээврийн хэлтэстэй/;
- Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар;
2. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.
3. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны орон тооны хязгаарыг 80, зардлын хязгаарыг /монгол орныг гадаадад сурталчлах болон хөтөлбөр, төслийн дотоод урсгал зардал, олон улсын байгууллагын гишүүний татварыг оролцуулахгүйгээр/ 318.0 (гурван зуун арван найман) сая төгрөг байхаар тогтоосугай.
4. Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Тээврийн үйлчилгээний төв, Авто замын хяналт, судалгааны төвийг тус тус байгуулж тэдгээрийг үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжих зарчмаар ажиллуулан зохион байгуулалтын бүтэц, дүрмийг баталж мөрдүүлэхийг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүүд даалгасугай.
5. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлагдсантай холбогдуулан Авто замын газар, Аялал жуулчлалын газар, Тээврийн газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу татан буулгах арга хэмжээ авахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүүд даалгасугай.
Текст томруулах
A
A
A
