- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ,ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ,ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ
2004 оны 8 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 187
Боловсролын тухай хуулийн 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Аймаг, нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 1 дүгээр хавсралт, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид дээд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох сургалтын зардлын жишгийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Цэцэрлэгийн нэг хүүхдэд улсын төсвөөс олгох хоолны зардлын хэмжээг жилд 36000 (гучин зургаан мянган) төгрөгөөр тогтоосугай . /Энэхүү зүйлийг Засгийн газрын 2006 оны 167 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
З.Ерөнхий боловсролын сургуулийн болон мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны (8 дугаар анги төгсөөд элссэн) ангийн дотуур байранд амьдрах нэг хүүхдэд ногдох хоолны зардлыг 110950 (нэг зуун арван мянга есөн зуун тавин) төгрөгөөр тогтоож улсын төсвөөс санхүүжүүлж байсугай..
4. Дээд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох сургалтын зардлын жишгийг баримтлан сургуулийнхаа сургалтын төлбөрийн хэмжээг тогтоон мөрдөхийг төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн захирал, удирдах зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай..
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зардлын норматив, жишиг батлах тухай" Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай..
Текст томруулах
A
A
A
