A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ ТОГТООЛ, ЗАХИРАМЖИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 274

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1962-1995 онд батлагдсан бөгөөд ач холбогдлоо алдсан, хууль тогтоомжтой давхардсан, зөрчилдсөн Сайд нарын Зөвлөл (хуучин нэрээр), Засгийн газрын зарим тогтоол, захирамжийг хавсралт ёсоор хүчингүй болсонд тооцсугай

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН