A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫГ БАЙГУУЛАХ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Эрчим хүчний зохицуулах газрын дүрэм/ /ЗГ-ын 2012 оны 49 тогтоолоор хүчингүй/
Бүлэг: 1979

/ЗГ-ын 2012 оны 49 тогтоолоор хүчингүй/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫГ БАЙГУУЛАХ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Эрчим хүчний зохицуулах газрын дүрэм/

2001 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 83 Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Эрчим хүчний зохицуулах газрыг байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

2. Эрчим хүчний зохицуулах газрын орон тоо, цалингийн санг баталж, эрчим хүчний байгууллагуудын бүтцийг Эрчим хүчний тухай хуулийн дагуу шинэчлэн зохион байгуулахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгасугай./Засгийн газрын 2003 оны 189 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

3. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт даалгасугай:

а/эрчим хүчний салбарын төрийн өмчит үйлдвэрийн газруудыг төрийн өмчит компани болгон өөрчлөн байгуулах, алдагдалтай ажилладаг зарим үйлдвэрүүдэд олгож байгаа татаас болон эрчим хүчний салбарт үүссэн өр, авлагыг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран санал боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;