- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Батлан хамгаалах яамны эзэмшилд байгаа хувьчлагдах зарим орон сууц/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2000 оны 6 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
ЗАРИМ ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Батлан хамгаалах яамны эзэмшилд байгаа хувьчлагдах зарим орон сууц/
Дугаар 89
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Батлан хамгаалах яам болон зэвсэгт хүчин, хилийн цэргийн төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа зарим орон сууцыг Төрийн өмчийн хорооноос зохион байгуулан оршин суугч офицер, ахлагч, тухайн салбарын ажилчин, албан хаагч, цэргийн тэтгэвэрт гарсан ахмадууд, тэдний гэр бүлийнхэнд дор дурдсанаар хувьчлах нь зүйтэй гэж үзсүгэй:
а/"Батлан хамгаалах яамны эзэмшилд байгаа хувьчлагдах зарим орон сууц"-ны хувьчлалыг 1 дүгээр хавсралтад заасны дагуу;
б/"Зэвсэгт хүчин, хилийн цэргийн төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа хувьчлагдах зарим орон сууц"-ны хувьчлалыг 2 дугаар хавсралтад заасны дагуу.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 33-55 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Сангийн сайд Я.ОЧИРСҮХ
Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ
Текст томруулах
A
A
A
