- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР, ХУВЬЦААТ КОМПАНИЙГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРИМ УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР, ХУВЬЦААТ КОМПАНИЙГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
1997 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 85
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Дуудлага худалдаагаар хувьчлах улсын үйлдвэрийн газрын жагсаалтыг 1 дүгээр хавсралтын ёсоор, төрийн өмчлөлийн хувьцааг худалдах төрийн өмч давамгайлсан болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан хувьцаат компанийн төрийн өмчлөлийн хувьцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хувьчлахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙД Л.НЯМСАМБУУ
САНГИЙН САЙД П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
