A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2006 оны 117-р тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗГ-ын 2006 оны 117-р тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ

2004 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 214

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Засгийн газар, гадаад орны Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай

2. Тухайн оронтой явуулж байгаа хамтын ажиллагааны цар хүрээ, зонхилох чиглэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай уялдуулан хуралдаанд Монголын талаас оролцох төлөөлөгч, шинжээчдийн бүрэлдэхүүнийг комиссын Монголын хэсгийн дарга тухай бүр томилж байхаар тогтоосугай.

3 . Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн нарийн бичгийн дарга нарын газрын бүрэлдэхүүнийг Монголын хэсгийн дарга томилж байхаар, бусад комиссын Монголын хэсгийн нарийн бичгийн даргын үүргийг Гадаад хэргийн яамны тухайн орныг хариуцсан ажилтан гүйцэтгэж байхаар тус тус тогтоосугай.

4. Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж байхыг Сангийн сайд Н.Алтанхуягт үүрэг болгосугай.