A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 161

Монгол Улсын Их Хурлын 2000 оны 33 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангахтай холбогдсон удирдлага, зохион байгуулалтын бүх төрлийн арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх ажилтай нягт уялдуулан зохион байгуулахын хамт энэхүү үйл ажиллагаанд төрийн захиргааны төв болон орон нутгийн бүх шатны байгууллага, түүнчлэн төрийн бус, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний байгууллага, иргэдийг татан оролцуулах чиглэлээр ажиллахыг сайд, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН