- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН БУЮУ ХҮНДЭТ ТЭМДГИЙН ТУХАЙ (Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН БУЮУ ХҮНДЭТ ТЭМДГИЙН ТУХАЙ
(Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
1997 оны 2 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 52
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийг Монгол Улсын сайдын шийдвэрээр олгож байхаар тогтоосугай.
2.Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн нийтлэг тодорхойлолтыг 1 дүгээр хавсралтын ёсоор, уг тэмдгийн төрөл болон шагнал олгох эрх бүхий албан тушаалтныг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай./Энэ тогтоолын I, II хавсралтад 2012-11-24-ны 142-р тогтоолоор өөрчлөлт орсон. Мөн II хавсралтад ЗГ-ын 2015-07-07-ны өдрийн 277-р тогтоолоор нэмэлт орсон/
3.Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам"-ын 7 дугаар зүйлийн "... Засгийн газрын 1994 оны 123 дугаар тогтоолоор батлагдсан журмыг баримтлан тогтооно..." гэснийг "...Засгийн газар тогтооно..." гэж, "...салбарын тэргүүний ажилтан цол..." гэснийг "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг" гэж, мөн журмын 9 дүгээр зүйлийн "... 4, 8 дугаар зүйлд заасан..." гэсний дараа "болон тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийг дагалдах мөнгөн..." гэж тус тус өөрчилсүгэй.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын дор дурдсан тогтоол, тогтоолоор баталсан зарим журмын хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай:
а/"Яам,газраас олгох шагналын тухай" 1994 оны 6 ду-гаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тогтоол;
б/"Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" 1995 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 171 дүгээр тогтоол;
в/"Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 1995 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоол;
г/"Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" 1996 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 49 дүгээр тогтоол;
д/"Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" 1996 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 85 дугаар тогтоол;
е/Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам"-ын 9 дүгээр зүйлийн "...7..." гэснийг.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гадаад харилцааны сайд бөгөөд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
