- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ТУС ГАЗРЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2009 оны 49 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ТУС ГАЗРЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ
1996 оны 8 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 205
(Энэ тогтоолыг 2009 оны 2 дугаар сарын 11-ний 49 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон )
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.
2. Засгийн газрын 1998 оны 168, 2005 оны 3 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн хүрээнд нэгжүүдийн чиг үүргийг шинэчлэн тогтоож, ажилтнуудыг зохистой байршуулах арга хэмжээг энэ оны 9 дүгээр сард багтаан хэрэгжүүлэхийг тус газрын дарга Т.Лхагваад үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын жишээн дээр боловсруулсан хөтөлбөрийг яам, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбогдсон асуудлыг боловсруулан мөрдүүлэхдээ арга зүйн үндэслэл болгон ашиглахыг Монгол Улсын сайд нарт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
